|
|
|
Хөвсгөл нуурт усан онгоц хөвж эхэлсний 100, усан замын тээврийн салбар үүсч хөгжсөний 58 жилийн ойг 2010 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Хатгал тосгонд Хөвсгөл нуурын эрэгт тэмдэглэн өнгөрүүллээ.
|
|
|
|
|
|
|
2010 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн асуудлаарх ажлын хэсгийн 7 дугаар хуралдааныг Монголын талаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А. Гансүх, Оросын талаас тээврийн яамны дэд сайд Андрей Николаевич Недосеков нар удирдан оролцлоо.
|
|
|
|
|
|
|
Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн 3 дугаар уулзалт 2010 оны 1 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монголын талаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд, Монголын талын ажлын хэсгийн ахлагч Т.Пүрэвдорж, Хятадын талаас Тяньжин хотын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Хятадын талын ажлын хэсгийн дарга Гуан нар удирдан оролцлоо.
|
|
|
|
|
|
|
2009 оны 4 дүгээр сарын 15 ны өдөр Тяньжин хотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын Ардын Засгийн газар, Монгол Улсын Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамтай хамтран Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичигт Монголын талаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хятадын талаас Тяньжин хотын дарга Хуан Син Гуа нар гарын үсэг зурлаа.
|
|
|
|
|
|
|
Дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх ажлын хүрээнд тодорхой объектуудыг барьж байгуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ашиглалтанд оруулж байна.
Үүнд:
Монгол Улсын 2008 оны Төсвийн тухай хууль, Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас 2008 онд бараа ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Сэлэнгэ аймгийн Орхон голд бярвааз, Хөвсгөл нуурт усан онгоцны зогсоол барих ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Хөвсгөл нуурт усан онгоцны зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Талын Монгол” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон голд бярвааз барих ажлын гүйцэтгэгчээр “Хүжийн гал” ХХК-дыг шалгаруулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийн явцад захиалагчийн хяналт тавьж ажиллаа. Хөвсгөл нуурт усан онгоцны зогсоол барих ажлыг 10 дугаар сарын 29-нд, Сэлэнгэ аймгийн Орхон голд бярвааз барих ажлыг 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусган улсын комисст хүлээлгэн өгөв. Энэхүү ажил нь Усан замын тээврийн салбарт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудын нэгээхэн хэсэг нь юм.
|
|
|
|
|